«ЧИНГИС + 8» — Баримтат кино. 2026

12+
12+

2 дня назад

ПожаловатьсяНарушение авторских прав
12+
12+

2 дня назад

ПожаловатьсяНарушение авторских прав
12+
12+

2 дня назад

Хожмын аман домгийн мананд бүрхэгдсэн «Есөн өрлөг»-ийн уламжлалт ойлголтыг ялган салгах замаар «Монголын нууц товчоо» болон 13-р зууны голлох түүхэн эх сурвалжуудад өгүүлсэн Их хааны итгэлт найман шадрын бодит түүх, цэрэг-улс төрийн гавьяаг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодруулсан бүрэн хэмжээний баримтат кино. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулан “ТАВАН НҮДЭН” брэндийн санаачилгаар бүтээсэн “ЧИНГИС +8”, “ӨНДӨР ХААН” хэмээх хоёр нэрээр нэгдсэн урлагийн дөрвөн шинэ бүтээлийг 2026 оны 11-р сарын 11-ний өдөр Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулсан «ОНЫ ОНЦЛОХ БҮТЭЭЛ – 2026» ёслолын үеэр хүндэт зочдод анхлан толилуулсан билээ. “ЧИНГИС + 8” баримтат кино нь “Монголын нууц товчоо”-нд өгүүлсэн Их хааны итгэлт найман баатрын бүрэн дүүрэн танигдаагүй нэр алдар, түүхэн гавьяаг тодруулан алдаршуулах зорилготой: Дайны дөрвөн нохос: Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй Дөрвөн хүлэг баатар: Боорчи, Мухулай, Борохул, Чулуун Эзэн хаан болон түүний итгэлт найман шадрын хамтран бүтээсэн их үйлсийг уран бүтээлээр мөнхжүүлэхийн зэрэгцээ үнэнч нөхөрлөл, итгэлцэл, эр зориг, ур чадвар, хамтын хүч, эв нэгдлийн үнэ цэнийг өнөө болон ирээдүй хойч үедээ таниулан өвлүүлэхээр уг бүтээлийг туурвив. Өвөөс ӨВ бүтээгч "ТАВАН НҮДЭН" брэнд. © 2026 TAVAN NUDEN brand. All rights reserved.

Название:

«ЧИНГИС + 8» — Баримтат кино. 2026

Категория:

Разное